Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий “Байнгын ажиллагаатай дэд зөвлөл”-ийн ээлжит хуралдааныг зохион байгууллаа.

Хуралдаанаар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, бат бэх найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргах, паспортжуулах үйл ажиллагааны үр дүн, явц, газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, газар хөдлөлт судлалын чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцсэн юм.

Байнгын ажиллагаатай дэд зөвлөл нь хот, суурин газрын орон сууц, олон нийтийн зориулалтын барилгын газар хөдлөлтийн чичирхийллийг тэсвэрлэх байдал, чанарыг шалгах, паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг хүчитгэх, буулгаж шинэчлэх, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажилладаг юм.

Ташрамд мэдээлэхэд, Он гарсаар аравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 14.042 газар хөдлөлт болсон бөгөөд 3.5-5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 43 удаа болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 26 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
.jpg)
2025/10/10
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/10/10
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/10/10
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ