Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг албаны шагналаар шагналаа

A- A A+

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад Онцгой байдлын албаны шагнал гардууллаа. Онцгой байдлын байгууллагаас  тус ээлжинд 19 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.

 “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр нэг, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр тав, “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр найм, “Жуух бичиг”-ээр зургаан алба хаагчийг тус тус шагналаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Эх орныхоо болон Онцгой байдлын байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ амжилттай биелүүлээд ирсэн алба хаагч та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэндээ болон та бүхнийхээ гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ