Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 129 тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас "Мөрөөдлийн хаус" аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Лүнэрэвдоржид алба хаагчид өөрсдөө барьж, сүндэрлүүлсэн байшингийн түлхүүрийг гардуулан өглөө.

Ийнхүү тус аймгийн Онцгой байдлын газраас 9 дэх алба хаагчаа өөрийн гэсэн байшинтай болгож, нийгмийн асуудлыг шийдвэрлэн, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангаад байна.

2025/10/09
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/10/09
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/10/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ