“Амилуулах суурь болон лавшруулах тусламж” сэдэвт сургалтад хамрагдлаа

A- A A+

  Олон Улсын “EMS Global Foundation” байгууллага, Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Амилуулах суурь болон лавшруулах тусламж” сэдэвт сургалтад Онцгой байдлын байгууллагын эмч, аврагч, гал сөнөөгчид хамрагдлаа.

 Австрали Улсын “EMS Global” олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Канад, Англи, Австралийн парамедикийн 7 сургагч багш нар удирдан зохион байгуулж байгаа тус сургалтад нийслэлийн Түргэн тусламжийн төв болон ОБЕГ, Цэргийн анги, орон нутгийн нийт 80 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм.

Сургалтаар амьсгалын зам чөлөөлөх, амьсгалуулах үндсэн ба орчин үеийн дэвшилтэд аргууд, цус алдалтыг боолтоор хянах, шархны боолт хийх арга техник, аарцгийн бэхэлгээ хийх, чихэлдэлт пневмотораксын цээжний хөндийн даралт бууруулах арга техник сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, дадлагын дууриалган үзүүлэх хэлбэрээр зохион байгуулж, онолын мэдлэг, практикийн ур чадвараа нэмэгдүүллээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ