Баруун бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг зохион байгууллаа

A- A A+

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар, Гамшгаас хамгаалахх сургалтын газар хамтран баруун бүсийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг энэ сарын 07-08-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгууллаа.

Сургалтад Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын 40 орчим алба хаагч хамрагдсан юм.

Гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын ажиллагаа, багаар ажиллах ур чадвар, удирдлагын манлайлал, гал унтраах автомашины бэлэн байдал, ашиглалт, анхаарах асуудал,  амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй байдал, автомашинд гарсан гал ттүймрийг унтраах арга зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, зохион байгуулалт, гал түймрийн үед агаарын солилцоо зохион байгуулах дадлага, тактикийн дадлага сургалт зохион байгуулах, дуурайлган үзүүлэх сургалтыг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, туршлага, мэдээллээ дээшлүүллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ