Эмнэлгийн мэргэжилтэн нарыг мэргэшүүлэх, алба хаагчдын эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд хамтран ажиллахаар боллоо

A- A A+

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуультай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.  Гэрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян,  АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж нар гарын үсэг зурсан юм.

 Хамтын ажиллагааны хүрээнд үндсэн нарийн мэргэжил болох зүү, төөнө заслын чиглэлээр-2, уламжлалт анагаахын мэдрэл судлалын чиглэлээр-1, дүрслэл оношилгооны чиглэлээр-1 буюу нийт 4 алба хаагчийг суралцуулж,  сэтгэл судлалын мэргэжил дээшлүүлэх богино хугацааны гурван сарын сургалтад 3 алба хаагч тус тус хамруулаад байна.

Мөн нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарын 20.3 хувийг сургалтад хамруулж, 2025-2026 оны хичээлийн жилд анагаах ухааны магистрт-2, мэдээгүйжүүлэг судлалын чиглэлээр-2, хөдөлмөрийн эрүүл мэнд судлал чиглэлээр-1, яаралтай тусламжийн сувилагчаар-1 буюу нийт 6 алба хаагч элсэн суралцаж байна. 

Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарын төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэжлээр сургаж мэргэшүүлэх, 
төв, орон нутагт зохион байгуулах эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хугацаат үзлэгийн бүрэлдэхүүнд нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулах, 
Онцгой байдлын байгууллагын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарыг тус сургуулийн харьяа эмнэлэг, сувилалд дадлагажуулах, чадавхжуулах, алба хаагчдыг сургуулийн харьяа эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ