Сахилга, ёс зүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо

A- A A+

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдад гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах бичиг баримт, төсөл хөтөлбөрүүд болоод алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ байгууллагын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланд Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн засварын ажлыг орон нутгийн сангаас 20 сая төгрөгийг шийдвэрлүүлэн, алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулсан гэдгийг онцолсон юм.

Орон нутгийн Засаг захиргаатай харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж байгаа багаж, техник хэрэгслийг ашиглах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, алба хаагчдын цэрийн алба зохион байгуулалт, сахилга ёс зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах зэргээр албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг бригадын генерал Ц.Ганзориг үүрэг болголоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ