Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн улсын албанд /Зам, тээврийн яам/ гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан улсын алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд мэдээлэл хийлээ.

Сургалтад Зам тээврийн яам, Төмөр замын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Агаарын хөлгийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба, “МИАТ” ТӨХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”, “МТЗ” ТӨХК, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, “Тавантолгой Төмөр Зам” ХХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “Далайн захиргаа” УТҮГ, “Хөшигийн хөндий нисэх буудал” ТӨХХК-ийн 40 гаруй ажилтан, албан хаагч хамрагдсан юм.

Энэ үеэр гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, бэлэн байдлын үзлэгийн зохион байгуулалт, улсын алба, мэргэжлийн ангийн чиг үүрэг, гамшгаас хамгаалах төлөвлөлтийн талаар танилцуулж, ажлын хэсгийн дарга, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн зохион байгуулалтын талаар үүрэг чиглэл өглөө.

2025/10/06
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/10/06
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/10/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ