Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд болон хойд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +7...+9 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 9-нд Дархадын хотгороор бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус,өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.
Гал түймэр:
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн эзэмшлийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:06 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гадна 40 тонн чингэлэгтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын хашаанд 0.01 га газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Яргайт богины амны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:16 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74, 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03:57 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Subaru Forester" загварын суудлын автомашины хөдөлгүүр, бүхээг хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн "Цүүц" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км, Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 62 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 12:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчид, Мэргэжлийн ангийн ажилтнууд ажиллаж 16:30 цагт бүрэн унтрааж, Сангалтай багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 700 метр талбай өртсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/10/06
Шинэ мэдээГамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
2025/10/06
Шинэ мэдээТус арга хэмжээг хэрэгжүүлэхэд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар хамгийн олон хүнийг хамруулсан үзүүлэлтээр тэргүүлсэн бол Орхон, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрууд удааллаа.