Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа

A- A A+

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангуулах ажлын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор УОК-ын  нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Увс, Завхан аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын явцтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцсэн юм.

Тухайлбал, Завхан аймгийн хэмжээнд нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага хэвийн, 40 орчим хувьд дунд зэрэг байна. Энэ өвөл аймгийн аюулгүйн нөөцөд 648 тн бүдүүн тэжээл, 562 тн хүчит тэжээл, 0,94 тн эрдэс, сумдын аюулгүйн нөөцөд 1296 тн бүдүүн тэжээл, 1123 тн хүчит тэжээл, 1,86 тн эрдэс бэлтгэсэн бол малчид 5789 тн өвс, 1559 тн ногоон тэжээл, 145,9 тн үйлдвэрийн тэжээл, 664 тн хужир шүү, 22,9 тн гар тэжээл бэлтгэсэн байна.

 УОК-ын нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү өвөлжилт хаваржилтын ажлын гүйцэтгэлийг шуурхайлахыг үүрэг болгоод тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ