ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, албаны үйл ажиллагаа, аврах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгсэлтэй танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд мөрдөж байгаа бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрүүд болоод алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн уснаас эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах моторт завь, шумбалтын иж бүрэн хувцас болон техник хэрэгслүүдийг хүлээлгэн өгч, алба хаагчдын ёс зүй, бие бялдар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж ажиллахыг үүрэг болгоод алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

2025/10/03
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/10/03
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/10/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ