Онцгой байдлын ерөнхий газраас "Атга Эрхэс" ХХК-тай хамтран “Усны аврах ажиллагаа болон шумбалтын тусгай тоног төхөөрөмжийн хэрэглээ” сэдэвт сургалт, дадлагыг энэ сарын 01-02-ны өдрүүдэд ДХИС-ийн Усан спорт, сургалтын төвийг түшиглэн зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, төрийн цэргийн байгууллага болон “Атга Эрхэс” ХХК-ийн нийт 63 ажилтан, алба хаагч хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.

Алба хаагчдад орчин үеийн шумбалтын систем, тоног төхөөрөмж, хүйтэн усанд ашиглах хуурай хувцасны сонголт, аргачлал, шумбалтын үеийн холбооны системийн ажиллагаа, туршилт, аврах ажиллагаанд ашиглах арга, аюулгүй ажиллагааны журам, агаарын хэрэглээний зохицуулалт, харагдах орчин багатай үед ур чадварыг эзэмшүүлэх зэрэг сэдвийн хүрээнд онолын мэдлэгэ олгож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ. Ингэснээр уснаас аврах ажиллагаанд ашиглагдах шумбалтын хувцас, холбооны хэрэгсэл, тусгай тоног төхөөрөмжийн зөв хэрэглээг бодит нөхцөлд нийцүүлж, аврагч-усчдын ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх замаар үндэсний хэмжээний аврах чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

2025/10/02
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/10/02
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/10/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ