"Олон улсын ахмадын баярын өдөр"-ийг тохиолдуулан ОБЕГ-ын Ахмадын хорооноос тайлангийн хурлаа хийж, цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмжөө хэлэлцэн, зарим ахмад ажилтнуудыг салбарын шагналаар шагналаа.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, хэлсэн үгэндээ “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй. Та бүхэн тулгын чулууг нь тавилцаж, галыг нь асаасан орчин цагийн Онцгой байдлын байгууллагын нэгэн үеийн түүхийг бичилцсэн бахархам үйлстнүүд билээ. Онцгой байдлын байгууллагаас Ахмадын хорооны үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр “Онцгой байдлын байгууллагын ахмадын сангийн ажиллах журам”, “Ахмадын сангийн зөвлөлийн шинэчилсэн дүрэм”, “Ахмад настан, ахмад удирдлагуудад тусламж үйлчилгээ үзүүлэх тогтоомж”-ийн төслүүдийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Та бүхний үнэнч байдал, баатарлаг түүх,бахдам замналыг бид үеийн үедээ хүндэтгэн дурсаж, өвлүүлсэн үүрэг, хариуцлага, эх оронч сэтгэлийн мөн чанарыг ирээдүйд улам бэхжүүлж, улс орны аюулгүй байдлын чадавхыг ахиулахын төлөө алхам бүртээ баримжаа, жишиг болгон даган дуурайж үлгэр авч ажиллах болно” гэлээ.
ОБЕГ-ын Ахмадын хорооноос аймаг, нйислэлийн Онцгой байдлын байгууллагад ахмадын зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, хамтын ажиллагааг тогтворжуулах, туршлага, мэдлэгийг залгамж халаа болсон алба хаагчдад уламжуулах уулзалт, сургалтыг зохион байгуулах, нийгмийн баталгаа, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлж байна.
Энэ үеэр “Онцгой байдлын албаны төлөө-I” зэргийн тэмдгээр-6, “хүндэт тэмдэг”-ээр-2, “Ахмадын алдар” хүндэт тэмдгээр-6 хүнийг тус тус шагнасан юм.
2025/10/01
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2025/10/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ