Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдлаа

A- A A+

ДХИС-ийн  Гамшиг судлалын төв “Ухаалаг технологийн лаборатори” байгуулах эхлэлээ тавьж, АНУ-ын Хөдөө аж ахуйн яам (USDA)-ны санхүүжилтээр хэрэгжсэн төсөл болон дотоодын “Инженер геодези” ХХК-ийн хөрөнгө оруулалаар  орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдлаа. 

Тус лабораторийг байгуулснаар дрон, хиймэл оюун (AI), хиймэл дагуулын өгөгдлийг нэгтгэн ашиглах боломжийг судалж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хяналт, хариу арга хэмжээнд шинэлэг шийдэл нэвтрүүлэхээс гадна  дэвшилтэт технологийн интеграцчилал нь байгалийн гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, газар дээрх нөхцөл байдлыг шуурхай тодорхойлох, хохирлыг үнэлэх үйл ажиллагааг оновчтой болгох ач холбогдолтой юм. Түүнчлэн зөвхөн сургалтын орчин төдий бус, цаашид дотоодын болон олон улсын хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бааз суурь болж, сонсогч, суралцагчид бодит нөхцөлд тулгуурласан ур чадвар эзэмших боломж бүрдэнэ. 

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад хиймэл оюун (AI), дрон, хиймэл дагуулын өгөгдлийн хэрэглээг ашиглан цаг хугацаа, хүн хүчийг хэмнэж байна. НҮБ-ын (UNDRR) тайланд дурдсанаар, технологийн шийдлийг нэвтрүүлэх нь гамшгийн эрсдэлийн менежментийн хамгийн үр дүнтэй чиглэлүүдийн нэг бөгөөд шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулах, олон улсын түвшинд хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ