Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндий болон Орхон Сэлэнгийн сав газраар +10…+15 градус, говь, талын нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, +15...+17 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-р сарын 1-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 10-р сарын 02-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 03-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 10-р сарын 02-нд нутгийн баруун хэсгээр, 03-наас ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна.
Гал түймэр:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 09:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 2 метрийн урттай хашаа, 2х3 метрийн хэмжээтэй чингэлэг дотор эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.5 га талбайд шар өвс, цахилгааны модон шон шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут багт гэр шатаж байна гэсэн дуудлагын 09.29-ний өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрны гаднах хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 16:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гаднах 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог, “Toyota prius 30” загварын суудлын автомашины зүүн талын 2 хаалга хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 05:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй ил задгай хог, цахилгааны монтаж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн “Хэрэгчингийн цагаан даваа” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 09.27-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж 09.28-ны өдрийн 12:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 30 га орчим талбай өртсөн.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Моностойн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 11:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар анги, 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хонгор сумын Мэргэжлийн ангийнхан, Байгаль орчны байцаагчаар ахлуулсан “Хандгайн нуур” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд унтраах ажиллагааг зохион байгуулж, 09.29-ний өдрийн 17:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 146 га орчим талбай өртсөн.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Хүйтний голын “Баавгайтын-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 75 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Хонгор сум дахь “Цоглог хайрхан” ойн нөхөрлөлийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 09.28-ны өдрийн өдрийн 21:35 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 1.5 га орчим талбай өртсөн.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Дуут" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, "Бадраамаг хаш" ХХК-ийн ажилтнууд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:38 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 150 га орчим талбай өртсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257-р ангийн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Э /46 настай эмэгтэй/-г эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/09/30
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/09/30
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/09/30
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.