Булган аймагт зохион байгууллагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нүүлгэн шилжүүлэх болон дуурайлган үзүүлэх дадлага сургууль өнөөдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль нь томоохон хэмжээний гамшгийн үед иргэдийг аюулгүй газарт түргэн шуурхай, зохион байгуулалттайгаар нүүлгэн шилжүүлж, түр байрлуулах үйл ажиллагааг биечлэн хэрэгжүүлэх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан уялдааг бодитоор турших зорилготой юм.

Дадлага сургууль өглөөний 08:00 цагт эхэлсэн бөгөөд түр цуглах талбайд цугласан иргэдийг бүртгэлжүүлэн, зааварчилгаа мэдээлэл өгсний дараа аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлсэн юм. Түр цугларах цэгт 3521 иргэн цугларч мэдээлэл авсан бол, нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуульд 2052 иргэн хамрагдлаа.

Энэ удаагийн нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуульд НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (IOM) мэргэжлийн экспертүүд дэмжлэг үзүүлэн ажиллаж, олон улсын аргачлал, стандартад нийцүүлэн заавар зөвлөмжийг өгснөөрөө онцлог боллоо.

Мөн өнөөдөр нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулилтыг газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын орчныг загварчилсан нөхцөлд хийж үзүүллээ. Энэхүү сургуулилтаар аврагчид нурангид дарагдсан иргэдийг эрэн хайж, аврах ажиллагааг явуулан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аюулгүй бүсэд шилжүүлэхэд аврах ажиллагааны техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, холбоо зохион байгуулалт, удирдлага, эмнэлгийн байгууллагын уялдаа холбоог хэрхэн хангах чиглэлээр хамтран ажилласан юм.

Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, орон нутгийн иргэд идэвхтэй оролцож гамшгийн үед хариу арга хэмжээ авах иргэд, байгууллагуудын бэлэн байдал, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн чухал дадлага туршлага боллоо.






2025/09/26
Шинэ мэдээДадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын алба хаагчид, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хамтран оролцсон юм.
2025/09/26
Шинэ мэдээХөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн 2 ойн түймрийг өнөөдөр (2026.05.01) 11:00 цагт бүрэн унтраалаа.
2025/09/26
Шинэ мэдээСарын эхээр дулаарах боловч цаашдаа нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар орох төлөвтэй байна.