Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

A- A A+

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангуулах ажлын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын явцтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцсэн юм.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээг төрөл бүрээр хийх, үнэлгээнд тулгуурласан хариу арга хэмжээний төлөвлөлтийг зөв оновчтой хийх, цахилгааны эрчим хүч доголдох үеийн бэлэн байдлыг хангаж нөөц үүсгүүртэй байх, түлш шатахууны нөөц хомсдох, тасрах үеийн эрсдэлийг тооцож хэвийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах, бүсийн аймгуудын хооронд отор нүүдэл, хил залгаа үүссэн онцгой нөхцөл байдлын үеийн харилцан ажиллагааны төлөвлөгөө, гэрээ байгуулах зэргээр шуурхай зохион байгуулах, Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол шийдвэр, албан даалгаврын биелэлтийг хангаж ажиллахыг хурандаа Т.Баярхүү чиглэл болголоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ