Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн штабын дадлага явагдаж байна

A- A A+

Булган аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр штабын удирдлагын дадлага, сургалтаар үргэлжилж байна.

Тус дадлага сургалтад аймгийн удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийнхан хамрагдаж, аюулт үзэгдлийн цагийн байдалд үндэслэн

- Шуурхай штабын үйл ажиллагааг хэрэгжүүлэх

- Мэдээлэл боловсруулах, дамжуулах

- Үүрэг гүйцэтгэлийг төлөвлөх

- Баримт бичиг, зураглал боловсруулах зэрэг бодит үүргүүдийг гүйцэтгэнэ.

Энэхүү сургалт дадлага нь гамшгийн нөхцөлд шийдвэр гаргах, зохион байгуулах, мэдээлэл солилцох, шуурхай штабын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.

Дадлагын явцыг Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хянаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ