Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай 2017 оноос хойш гамшигтай тэмцэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн аврах багтай хамтарсан дадлага, сургалтыг энэ сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Дадлага, сургалтаар аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, уул уурхайн ослын үед аврах ажиллагааг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах харилцан туршлага солилцож, “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайд ашиглагдаж байгаа дэвшилтэт технологитой танилцсан юм.



2025/09/25
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/09/25
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/09/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ