Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн 4 суманд 0.3-7 мм, Дорнод аймгийн 9 суманд 1.0 мм, Сүхбаатар аймгийн 9 суманд 0,5-4 мм, Сэлэнгэ аймгийн 6 суманд 15.1 мм, Төв аймгийн 6 суманд 45 мм , Хэнтий аймгийн 10 суманд 0,4-13 мм тунадас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, +15...+17 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд Алтайн өвөр говь орчмоор, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.
Гал түймэр:
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн "Тавын зогсоол" гэдэг газар /Замын-Үүд сумаас хойд зүгт 52 км/ ачааны 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Volvo-FH12-42” загварын зүтгүүр, иргэн С-ийн “Volvo-FH-480” загварын 20 тн барилгын материал тээвэрлэж явсан зүтгүүртэй мөргөлдсөний улмаас тус 2 автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Наранбулаг багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Mazda Bongo Brawny” загварын бага оврын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 22:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 03:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4 ханатай гэр бүрэн шатаж, иргэн Б-гийн “Honda Insight” загварын суудлын автомашины зүүн талын хэсэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. 09.23-ны өдрийн байдлаар Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага , Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Хилийн цэргийн 0257-р анги, орон нутгаас иргэд, ар гэрийнхэн, сайн дурын иргэд П /2 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/09/24
Шинэ мэдээГамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
2025/09/24
Шинэ мэдээТус арга хэмжээг хэрэгжүүлэхэд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар хамгийн олон хүнийг хамруулсан үзүүлэлтээр тэргүүлсэн бол Орхон, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрууд удааллаа.