Алба хаагчид онолын мэдлэгээ дээшлүүлж, туршлага солилцов

A- A A+

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Ажиллагааны удирдлагын газраас “Аврагч-химичин-2025” сургалт, дадлагыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийг түшиглэн зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбар болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид химийн хорт болон аюултай бодис, цацрагийн тухай ойлголт, хууль, эрхзүйн орчин, химийн ослын үеийн аюулгүй ажиллагаа, албаны хэмжээнд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн талаарх онолын мэдлэгээ дээшлүүлж, өгөгдсөн цагийн байдлын дагуу дадлага хийж, туршлага солилцлоо.

Дэлхий дахинд 60 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэнээс 70000 гаруйг нь их хэмжээгээр үйлдвэрлэж, янз бүрийн зорилгоор ашиглаж байгаа бөгөөд судалгаанаас харахад жил бүр 7000-8000 нэр төрлийн химийн бодис шинээр бүртгэгдэж байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд хими, цацрагийн холбоотой 200 гаруй осол, зөрчил бүртгэгдсэн.

Химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой ослын тохиолдолд үүсэх аюулыг хохирол багатай даван туулахын тулд эрсдэлт хүчин зүйлүүдийг олж илрүүлэх, эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлох, хариу арга хэмжээг зөв тооцоолж хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааг тодорхой болгох цогц арга хэмжээг авч хэрэгжүүлдэг юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ

 “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт  тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хошууч Ж.Энхсайхан: Тууштай байдал, хичээл зүтгэл, хамтын хүч хамгийн чухал гэдгийг ойлгуулсан

-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ