Хүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаанаар хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн газар хамтран ахалдаг олон улсын Хүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаан боллоо.

Хурлыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Яаап Вэн Хайердэн нар хамтран удирдсан юм.

Энэ үеэр бригадын генерал Ц.Ганзориг Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээр өртөж байгааг тэмдэглээд, “Байгалийн гамшгийн давтамж, хамрах хүрээ, хор уршиг жилээс жилд өсч байгаа нь урьдчилан сэргийлэх болон бэлтгэл хангах ажлыг илүү нягт хамтын ажиллагаатай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн Монгол орны хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг дурдан, хүмүүнлэгийн багийн хамтын ажиллагаа иргэдийн амьжиргааг хамгаалахад чухал үүрэгтэй” хэмээн онцоллоо.

Уулзалтад НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон хүмүүнлэгийн багийн гишүүд оролцож, ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилтийн бэлтгэл болон цаг үеийн бусад мэдээлэлтэй танилцсан юм.

Мэдээлэлтэй холбогдуулан цаашид өвөлжилт хүндэрсэн тохиолдолд авч хэрэгжүүлэх хамтарсан арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр санал, зөвлөмж солилцлоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ