Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, тус улсын “Десотел САС” групптэй хамтран “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн I шатны хүрээнд нийлүүлэгдсэн Монгол орны онцлогт тохируулан тус улсад үйлдвэрлэсэн гал түймэр унтраах автомеханик шатны автомашины засварчны сургалтыг энэ сарын 09-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 18, 26, 63 дугаар ангийг түшиглэн зохион байгуулж, “Десотел” компанийн мэргэжилтэн, сургагч багш Морар Никола-Габрил удирдан явуулсан юм.

Алба хаагчид төслөөр нийлүүлэгдсэн автомеханик шатны автомашинуудад үзлэг, шалгалт болон техникийн үйлчилгээ, тосолгоо холбогдох засварыг хийж, бэлтгэл бэлэн байдлыг хангалаа.

2025/09/19
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/09/19
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/09/19
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ