ЗХЖШ-ын даргын тушаалаарОнцгой байдлын байгууллагаас 5 хурандаа цолтон төрлөө.

Тодруулбал, ОБЕГ-ын Гал түймэртэй газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ц. Төрбилэг, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Ц.Ганчимэг, мөн сургуулийн Усанн спорт, сургалтын төвийн дарга, дэд хурандаа Н.Үербаатар нарт хурандаа цол олгосон юм.
![]()
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг ЗХЖШ-ын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон билээ. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, цолны шаардлага, болзол, шалгуур хангасан нэр бүхий офицеруудад холбогдох хууль, журмыг үндэслэн албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосон юм.
![]()
2025/09/18
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/09/18
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/09/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ