ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Холбоо, мэдээллийн технологийн газар хамтран Зүүн бүсийн холбоочдын сургалт, дадлагыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгууллаа.

Сургалтад зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дуудлага хүлээн авагч, жолооч-холбооч нарын 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Онцгой байдлын байгууллагаас бүсийн хэмжээнд мэдээллийн систем, сүлжээний дэд бүтцийг өргөтгөх, харилцаа холбооны техник хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх цогц ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд гамшиг, ослын дуудлага ихээр бүртгэгддэг бүс нутгуудад харилцаа холбооны техник, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх, шинээр байгуулагдсан анги, салбаруудыг интернэтийн нэгдсэн удирдлага бүхий сүлжээнд холбох, “Старлинк” хиймэл дагуулын төхөөрөмж, орон зайн мэдээллийн системүүдийг нэвтрүүлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гамшгийн удирдлагад ашиглах зэрэг шинэчлэл, дэвшлийг хийж байна.

Тиймээс энэ удаагийн сургалтаар радио холбоо, мэдээллийн технологи, орон зайн болон кибер аюулгүй байдлын чиглэлээр онол, практикийн мэдлэг олгож, гамшгийн үеийн бүсийн удирдлага, зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхай байдлыг хангах чадварыг алба хаагчдад эзэмшүүллээ.

2025/09/17
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/09/17
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/09/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ