Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ

A- A A+

 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн  жинд  хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын дэргэдэх  “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэгийг өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнээ дахин цуурайтуулан, түүхэн амжилтаа бататгасанд  баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” хэмээн хэлсэн үгэндээ тодотгосон юм.

ОУХМ Л.Алтанцэцэг нь 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү дэлхийн рингнээс дараалан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин болж, шинэ түүхийн эзэн болоод байна.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.