ОБЕГ-аас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарын “Мэдлэгт суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийг түшиглэн зохион байгуулж байна.
Сургалтын арга хэмжээний үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, хэлсэн үгэндээ “Онцгой байдлын ерөнхий газраас 2025 онд алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрүүл мэндийн хамгааллыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүйн эрүүл дархлааг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн байгууллагын дотоод зорилт бус, үндэсний аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг юм. Иймээс бид шинжлэх ухаанч хандлагад суурилан, сайн туршлага, мэргэжлийн судалгаанд тулгуурласан сургалт, эмчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Энэ нь зөвхөн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, гамшиг осолд нэрвэгдсэн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тиймээс та бүхний сурсан мэдлэг, дадлага туршлагаа ажилдаа хэрэгжүүлж, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарын 40 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтаар эмнэлгийн мэргэжилтний хууль, эрх зүйн үндсэн ойлголт, харилцаа хандлага, ёс зүй, цусны даралт ихсэх эмгэгийн шалтгаан урьдчилан сэргийлэлт, тархины цус харвалт, зүрхний шигдээсийн оношилгоо, эмчилгээний зарчим, орчин үеийн чиг хандлага, зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлтийг унших аргачлал, гамшгийн үеийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн анхан шатны дэмжлэг, сэргээн засах эмчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар холбогдох эмч, мэргэжитнүүд мэдээлэл өгч, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна.
2025/09/18
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/09/18
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/09/18
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.