Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал есдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 55 хувьд буюу Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Төв, Өмнөговь, Хэнтий, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булган, Өвөрхангайн цөөн сумдын нутгаар хэвийн, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Баянхонгор, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу, бусад нутгаар буюу 40 хувьд дунд байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16–27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Дунд-Ус, Говь-Алтайн Бугат, Өмнөговийн Цогт-Овоод 29–34 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1–3.0 градусаар хүйтэн, хур тунадас нийт нутгийн 66 хувьд дунджаас ахиу, 34 хувьд буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс,

2025/09/15
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/09/15
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/09/15
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.