БНСУ-ын Үндэсний Гал түймэртэй тэмцэх газар болон тус улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA), Онцгой байдлын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын гамшгийн хариу арга хэмжээ болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэх сургалт"-ыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Сургалтын хаалтын арга хэмжээнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын Тоног төхөөрөмж, технологийн хэлтсийн дарга Жон Гван Бук нар оролцож, алба хаагчдад ажлын амжилт хүсэж, сурсан, мэдлэгээ ажил, албандаа хэрэгжүүлж, бусдыгаа сургаж, дадлагажуулахад анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгааг онцолсон юм.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийг түшиглэн зохион байгуулсан тус сургалтад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс болон Архангай, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Төв, Дорнод, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим алба хаагч хамрагдлаа.
Аврах ажиллагааны чиглэлээр онол болоод дадлага хосолсон тус сургалтаар алба хаагчид олон улсын туршлагаас суралцаж, харилцан туршлага, дадлагаа солилцож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ.
Хоёр орны гамшгаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагаа 2006 оноос эхэлж, хүний нөөцийг чадавхжуулах сургалт, дадлага, судалгаа шинжилгээ, сайн дурын ажиллагаа, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг зэрэг олон чиглэлээр өргөжин хөгжиж байгаагийн илрэл нь энэхүү сургалт юм.
2025/09/12
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/09/12
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/09/12
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.