Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн уулзалтад оролцлоо

A- A A+

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч, эрхэмсэг хатагтай Саманта Мостин, түүний нөхөр ноён Симеон Бекетт нар Монгол-Австралийн нийгэмлэг (Mozzies) болон Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчидтэй уулзалт хийлээ.

Тус уулзалтад Австралийн Үндэсний Их сургуулийн төгсөгч ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн, бэлтгэл хурандаа Ч.Ариунаа, Жеймс Күүк Их сургуулийн төгсөгч Гамшгийн эрсдэлийн  удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа нар уригдан оролцсон юм.

Энэхүү уулзалт нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилготойгоор Амбан захирагчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог.

Хатагтай Мостин урт хугацааны түншлэлийг бэхжүүлэхэд төгсөгчдийн оролцоо чухал үүрэгтэйг онцолж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөр болон тус хөтөлбөрийн төгсөгчдийн идэвхтэй оролцоо нь хоёр орны хамтын үнэт зүйлс, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ