Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 12 суманд 8 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 32.6 мм, Дорнод аймгийн 12 суманд 29 мм, Дорногов аймгийн 1 суманд 4.6мм, Өвөрхангай аймгийн 4 суманд 1 мм, Орхон аймгийн 2 суманд 7 мм, Увс аймгийн 1 суманд 0.8 мм, Төв аймгийн 1 суманд 2.7 мм, Сэлэнгэ аймгийн 4 суманд 6 мм, Хөвсгөл аймгийн 22 суманд 14 мм, Хэнтий аймгийн 1 суманд 0.1 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, Алтайн Өвөр говиор +24...+29 градус, говь, талын нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +14...+16 градус дулаан байна.

Төлөв байдал: 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 6, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.

Гал түймэр:

Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг  худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг 08:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход, худалдааны төвд 3х4 метрийн хэмжээтэй лангуу шатаж байсныг ажиллан унтраасан.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум эзэнгүй, хүн амьдардаггүй хуучин байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:08 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 15х12 хэмжээтэй 2 давхар хуучны байшингийн 1 давхарт төхөөрөмж шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хөндлөн хайлааст багийн “Уртын цагаан" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн  зүгт 70 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 13:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Орон нутгийн нийт 25 хүн, 4 автомашинтай унтраах ажиллагааг зохион байгуулан, 17:25 цагт цурамд оруулж, 18:30 цагт бүрэн унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.