Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардууллаа

A- A A+

БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газраас хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын байгууллагад 300 нэр төрлийн хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин зөвлөх Кан Хён Чол, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ болон тус улсын Үндэсний гал түймэртэй газрын тоног төхөөрөмж, технологийн газрын дарга Юүн Сан Ги нар оролцсон юм.

Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газраас гардуулсан энэхүү хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хамгаалалт, аюулгүй ажиллагааг сайжруулж, гамшгийн голомтод ажиллах бэлтгэл, чадавхыг нэмэгдүүлэх болно. Цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, олон улсын хамтын ажиллагаанд үлгэр жишээ түншлэл бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хоёр орны гамшгаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагаа 2006 оноос эхэлж, өдгөө хүний нөөцийг чадавхжуулах сургалт, дадлага, судалгаа шинжилгээ, сайн дурын ажиллагаа, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг зэрэг олон чиглэлээр өргөжин хөгжиж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ