Өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй байна

A- A A+

Ус цаг уур судалгаа мэдээллийн хүрээлэнгээс Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна. Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 54 хувьд хэвийн, нутгийн 46 хувьд гантай болон гандуу байгаа бөгөөд: 

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн: 

39.8 хувь  - бэлчээрийн нөөцтэй

19.0 хувь - бэлчээр хүрэлцээтэй

24.6 хувь - даац 1-3 дахин хэтэрсэн

6.3 хувь -даац 3-5 дахин хэтэрсэн

10.3 хувь - даац олон дахин хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй, 40 гаруй хувьд хэтэрч гарсан байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн зарим сумдын нутгаар даац олон дахин хэтэрч гарсан. 

Тиймээс зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул эдгээр бүс нутгууд өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ