Онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргана

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр БНФУ-ын Элчин сайд, хатагтай Коринн Пэрераг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг бүх чиглэлээр гүнзгийрүүлэх, тэр дундаа Онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, техник хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг шат дараатай сайжруулж ирсэн. Энэ хүрээнд Францын хөнгөлөлттэй зээлээр “Агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх” төслийн II шатыг агаараас аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглах нисдэг тэрэг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах, бүс бүрд шинэ аврах нэгж байгуулах, инженер, техникч нарыг Франц улсад сургаж, мэргэшүүлэх хүрээнд хэрэгжүүлж байна. 

Сүүлийн жилүүдэд байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсэн нь үндэсний сөрөн тэсвэрлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа учраас цаашид төслийн III шатыг эхлүүлж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тодруулбал, одоогийн 4 хүн тээвэрлэх хүчин чадалтай нисдэг тэргүүдийг 20–30 хүний багтаамжтай, их хэмжээний ус тээвэрлэх боломжтой, орчин үеийн онгоцуудаар солих, ой, хээрийн түймэртэй тэмцэхэд зориулсан зориулалтын техник хэрэгслээр хангах,  Улаанбаатар хотоос гадна бүс бүрд агаараас эрэн хайх, аврах нэгжүүдийг байгуулах шаардлагатай байгааг Шадар сайд С.Амарсайхан онцолсон юм. 

Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүхэн энэ жилд талууд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, олон салбарт шинэ түвшинд гаргахаар зорьж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ