БНСУ-ын Үндэсний Гал түймэртэй тэмцэх газар болон тус улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) хамтран "Монгол Улсын гамшгийн хариу арга хэмжээ болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэх сургалт"-ыг энэ сарын 01-12-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийг түшиглэн зохион байгууллаа.
Энэ хүрээнд өндөр барилгын гал түймэртэй тэмцэх, уснаас аврах ажиллагаа, хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны бэлтгэл, техникийн үйлчилгээ, олон нийтэд мэдээлэл түгээх арга зүй зэрэг олон талт мэдлэгийг алба хаагчдад олгосон юм.
Сургалтад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111, Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс болон Архангай, Өвөрхангай, Ховд, говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Төв, Дорнод, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим алба хаагч хамрагдсан байна.
Алба хаагчид онолын мэдлэгээс гадна бодит орчинд бие даан болон багийн ажиллагаанд эзэмшсэн мэдлэгээ бататгах, хамтран ажиллах дадлыг төлөвшүүлэх, олон улсын туршлагаас суралцлаа.
2025/09/03
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/09/03
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/09/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ