Нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна

A- A A+

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн байна.

Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Өвөрхангай, Төв, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булганы цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна. 

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1- 3.0 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 95 гаруй хувьд дунджаас ахиу Ховд, Дундговь, Өмнөговийн цөөн сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна. Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Хэнтийн Өмнөдэлгэр, Баян-Овоо 30-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ