Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням гарагийн шөнө газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алдаж, 500 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын үндэсний радио, телевиз мэдээлжээ. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, Афганистанд орон нутгийн цагаар наймдугаар сарын 31-ний 23:47 цагт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Аврах багийнхан харилцаа холбоо хязгаарлагдмал, алслагдмал оршдог бүс нутгуудад хүрч очиж байгаа тул хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоогоод байгааг албаныхан онцлоод, хохирлын хэмжээг бүрэн үнэлж, гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгджээ.

Газар хөдлөлтийн голомт Афганистаны зүүн нутгийн Нангархар мужийн төв Жалалабад хотоос зүүн хойш 27 км зайд, 8 км-ийн гүнд бослон бөгөөд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийслэл Кабул хотод хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, Афганистаны зарим нутагт интернэтийн сүлжээ тасарсан байна.
Эх сурвалж: https://www.reuters.com
2025/09/01
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2025/09/01
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2025/09/01
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.