Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн 1 суманд 1 мм бороо орсон. Бусад  нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр +8…+13 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +13…+18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Монголын тал нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, говийн бүс нутгаар +29...+34 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, +27...+29 градус дулаан байна.

Төлөв байдал:  9 дүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 03-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, 04-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд нутгийн зүүн хэсгээр, 06-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, хугацааны сүүлээр уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, 09 дүээр сарын 01-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 03-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур 09 дүгээр сарын 01-нд нутгийн зүүн хагаст дулаахан, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 12:20 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй  6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймаг, Түнэл сум /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 12 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 01:18 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход, малчин Б-ийн өвөлжөөний хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Цагаан-Эрэг баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 03:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн  “Crown” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Сэлэнгэ аймаг, Орхон сум Бэлэндалай багийн “Цант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 178 км-т, ангийн байрлалаас баруун зүгт 18 км-т/  2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 18:37 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэн П-ын“Nissan X-Trail” загварын автомашин /3 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд зорчиж байсан иргэн Э-ын "Land cruiser-300” загварын суудлын автомашинтай /2 зорчигчтой/   мөргөлдөж иргэн Н /54 настай, эмэгтэй/ автомашины  төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг 19:06 цагт эсэн мэнд гаргаж Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.