Энхийг сахиулах ажиллагаанд 15 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

A- A A+

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан алба хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дэлхийн энх тайвныг тогтоох их үйлсэд 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байна. Үе, үеийн энхийг сахиулагчдын алдар нэр, байгуулсан гавьяа өнөөдрийн амжилтыг бий болгосон. Тиймээс та бүхэн албаныхаа болоод эх орныхоо нэрийг өндөр өргөж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд сайн яваад ирээрэй”  хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Энэ үеэр XV ээлжийн бүрэлдэхүүнийг ахалж яваа Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Т.Өнөрбекд Онцгой байдлын байгууллагын тугийг хүлээлгэн өгч, үүрэг гүйцэтгэх алба хаагчдад шаардагдах хувцас хэрэгслийг гардууллаа.

Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэх 15 алба хаагч нь төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсээс бүрдсэн бөгөөд 2 офицер,  13 ахлагч бүрэлдэхүүнээс бүрдэж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ