Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймаг /11сум/ 0.1-7 мм, Булган аймаг/2 сум/ 0-5 мм, Дорнод аймаг /6 сум/- 45.5, Дархан-Уул аймаг /1 сум/- 09 мм, Орхон аймаг/1 сум/ 00-6мм, Өвөрхангай аймаг /9 сум/ 0.5-24мм, Сүхбаатар/10 сум/- 60.5 мм, , Сэлэнгэ аймаг/1/-0.9мм, Хөвсгөл аймаг/4 сум/ 0-4мм, Ховд аймаг/1 сум/-0.5 мм-ийн хур тунадас орсон.Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +9…+14 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +18...+20 градус дулаан байна.
Төлөв байдал: 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 9 дүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи 31-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, 9 дүгээр сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 09-р сарын 01-нд нутгийн зүүн хагаст, 02-нд нутгийн зүүн өмнөд хэгсээр дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 22:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5х8 хэмжээтэй байшин бүрэн, 1.5х1.5 метрийн хэмжээтэй амбаар хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Булган сум Баянсудал баг хураалгаатай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 02:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн хашаанд хураалгаатай байсан 400 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид 1 хавчуулагдсан тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 09:18 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Hijet” загварын автомашин, иргэн Б-ын “Porter” загварын автомашинтай мөргөлдөж “Hijet” загварын автомашины жолооч иргэн С /31 настай, эрэгтэй/ нь автомашиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдан гэмтсэн байсныг “Вибер батарей ажиллагаат тэлэгч” багаж ашиглан эсэн мэнд гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж ГССҮТ-д хүргэж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/08/29
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/08/29
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/08/29
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.