Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицерын чуулган”-ыг угтан “Өглөөний цай-Өдрийн бүтээмж” аяныг тавдугаар сарын 23-аас наймдугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд өрнүүллээ.
Тус аяныг ОБЕГ-ын бүтцийн нэгжүүд долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулж, ажил, мэргэжлийн онцлог, бүтээмж, цэргийн түүх, ур чадвар зэрэг бүхий л чиглэлээр салбарын зочдыг урьж, мэдээлэл сонсон, харилцан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хүндэт зочноор Шинжлэх ухааны доктор (Sh.D), профессор, хошууч генерал О.Үржин, ОБЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл тэргүүн комиссар Т.Ганболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албаны дарга, доктор Ц.Минжин, судлаач, доктор Г.Болдбаатар, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн зочин судлаач, жендэр судлалын доктор Б.Анхбаяр, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багш, дэд профессор Д.Долгорсүрэн, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Сарантуяа, “Систем Центр” ХХК-ийн гүйцэтгэх захирал, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх инженер Б.Баасандорж нар уригдан, оролцлоо.

2025/08/28
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/08/28
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/08/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ