Энэтхэгт үерийн улмаас 36 хүн амиа алджээ

A- A A+

Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас Энэтхэгт сүүлийн 24 цагийн дотор 36 хүн амиа алдаж, томоохон даланг нээхээс аргагүйд хүрснээр хөрш Пакистанд гурван гол үерлэх аюул нүүрлэжээ.

Мягмар гаргийн үдээс хойш Энэтхэгт харьяалагддаг Жамму ба Кашмир муж дахь мөргөлчдийн замд орших хиндү шашны сүмийн ойролцоо хөрс нурсны улмаас 33 хүн амиа алдсан гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Түүнчлэн Дода дүүрэгт үерийн ус урсаж, нам дор хэсэг усанд автсаны улмаас өөр гурван хүн амиа алджээ.

Лхагва гарагт хойд нутгийн Пенжаб муж дахь сургуулийн барилга үерт автсаны улмаас 200 орчим хүүхэд гацсан тухай орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна. Мөн Тави голын дээгүүр тавьсан Мадхопур гүүрний хэсэг нурсны улмаас авто машинууд унаж байгаа нь дүрс бичлэгээс харагдсан бөгөөд одоогоор амиа алдсан хүмүүсийн талаар мэдээлэл ирээгүй байна.

Жамму хотыг Энэтхэгийн бусад бүс нутагтай холбодог зарим хурдны зам мөн эвдэрсэн байна. Албаны хүмүүс ерөнхийдөө бүхэлдээ сүйдсэн харилцаа холбооны үйлчилгээг сэргээхээр шаргуу ажиллаж байна гэж Жамму ба Кашмирын Тэргүүн сайд Омар Абдулла мэдэгджээ.

“Наймдугаар сарын 23-наас өнөөдрийг хүртэл Жаммуд 612 мм хур тунадас унасан. Энэ нь жилийн энэ үед унадаг хур тунадасны ердийн  хэмжээнээс 726 хувиар их байна. Ингэснээр 1950 оноос хойш энэхүү бүс нутагт хамгийн их хур тунадас уналаа” гэж Сринагар хот дахь Энэтхэгийн Цаг уурын газрын захирал Мухтар Ахмад “Reuters” агентлагт ярьжээ.

Лхагва гарагт зарим бүсэд ус татарч эхэлсэн боловч олон голын усны түвшин аюултай хэвээр байгааг албаныхан анхааруулсан байна. Энэтхэгийн Шинжлэх ухаан, технологийн сайд Житендра Сингх Х хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, эрх баригчид цахилгаан, усан хангамж, үүрэн холбооны үйлчилгээг сэргээхийг нэн тэргүүнд чухалчлан ажиллаж байна гэжээ.

Эх сурвалж: Монцамэ 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.