Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

A- A A+

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх есдүгээр сарын төлөвөөр  агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдий ч баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дунджаас бага зэрэг дулаан байна.

Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр харьцангуй бага байх боловч нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сар эхлэхдээ баруун аймгуудын нутгаар цаашлаад төв, зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүн байх төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох хэдий ч ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5°С хүйтэн байх төлөв ажиглагдаж байна. Бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олоон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар бороо орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-3°С сэрүүн байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна. Агаарын дундаж температурын хувьд дээрх хугацаанаас бусад үед олон жилийн дунджаас 1-3°С дулаан байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр зарим газраар бороо орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-3°С сэрүүн байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна. Агаарын дундаж температурын хувьд дээрх хугацаанаас бусад үед олон жилийн дунджаас 1-3°С дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орох төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олоон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар бороо орж, агаарын дундаж температур олоон жилийн дунджаас 1-3°С сэрүүн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар олоон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна. 

Эх сурвалж: ЦУОШГ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.