Хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ОХУ-ын Хабаровск хотноо зохион байгуулагдсан гурван улсын хамтарсан дадлага сургуульд оролцох үеэрээ БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны дэд сайд, ноён Шюй Жя Айтай хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян байгалийн гамшиг, цар тахал, онцгой байдлын үед харилцан туслаж, дэмжлэг үзүүлэн хамтран ажилладагт талархал илэрхийлээд, хоёр байгууллагын хамтын ажиллагааны баримт бичгийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Онцгой байдлын ерөнхий газар, Онцгой байдлын удирдлагын яам болон Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийг хангах, Олон улсын эрэн хайх, аврах дунд түвшний багтай болоход шаардлагатай дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн юм.

Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг БНХАУ-ын холбогдох их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэгт сургахаас гадна урт, богино хугацааны дадлага сургуульд оролцуулах, онцгой байдлын албаны хүний нөөцийг чадавхжуулж мэргэшүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах хэлэлцээр”-ийг нэг шат ахиулан, хоёр улсын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр хамтран ажиллах тухай” хэлэлцээр болгон байгалийн гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах тухай заалтуудыг нэмж, шинэчлэн байгуулах талаар хэлэлцсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ