Малчин өрхийн түвшинд зудыг даван туулах чадавхыг үнэлэх аргачлалыг боловсруулж, багийн дарга нарт хүлээлгэн өглөө

A- A A+

Монгол Улс дахь Австралийн Элчин сайдын яамны захиалгаар ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Монгол орны өвлийн гамшигт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, малчин өрхөд тулгамдаж байгаа асуудал” төслийн хүрээнд “Малчин өрхийн түвшинд зудын эрсдэлийг даван туулах чадавхыг үнэлэх арга зүй” сургалт, семинарыг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, хэлсэн үгэндээ “Энэхүү төсөл нь судалгааны багийн гишүүд, орон нутгийн Онцгой байдлын газар, нутгийн удирдлага, сумын засаг дарга, багийн дарга, малчин өрхийн хүчин чармайлтаар амжилттай хэрэгжиж байна. Уур амьгалын өөрлчлөлтөөс үүдэлтэйгээр малчин өрхийн зудын гамшигт өртөх байдал, эмзэг бүлгүүдийн нөхцөл байдал, дасан зохицох чадавх, бэлэн байдал, жендэрийн тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, судалгааны тайлан гаргах, гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх зэрэг үр дүн гаргах зорилго дэвшүүлэн ажилласан.  Энэхүү сургалт, семинараар судалгааны үр дүнг танилцуулж, малчин өрхийн түвшинд зудын эрсдэлийг даван туулах чадавхыг үнэлэх арга зүйг зааж сургах юм” гэлээ.

Төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Баян-Уул, Өвөрхангай аймгийн Өлзийт, Дорноговь аймгийн  Айраг, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нийт 19 багийн 2490 малчин өрхөөс, түүврээр асуумж, ярилцлагын судалгаа авч, тулгамдсан асуудлыг тодорхойлон багийн дарга, малчин өрхийн түвшинд зудыг даван туулах чадавхыг үнэлэх аргачлалыг боловсруулж, багийн дарга нарт хүлээлгэн өгсөн байна.

Ингэснээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн Гамшгаас хамгаалах удирдлагын бүрэн эрхийг хэрэгжүүлэх VI бүлгийн хэрэгжилтийг хангаж, улмаар зудын гамшгийн эрсдэлийг бууруулахад томоохон ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ