Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицерын чуулган”-ыг угтан “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга-3” шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдээс ирүүлсэн 10 орчим бүтээлээс шилдэг 2 бүтээлийг хэлэлцүүлсэн юм.
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа П.Чимидцэрэнгийн “Гал унтраах бодис гарган авах химийн судалгаа, туршилт” бүтээл тэргүүлж, Орхон аймгийн Онцгой байдлын газрын орлогч, хошууч Г.Нэргүйбаатарын “Онцгой байдлын байгууллагын дуудлага хүлээн авах үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломж” сэдэвт бүтээл дэд байрт шалгарлаа.

2025/08/23
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2025/08/23
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ