Цаг уурын байгууллагаас гаргасан их хэмжээний бороо орох сэрэмжлүүлэг мэдээллийн дагуу Монгол Улсын Шадар сайд С. Амарсайханы үүрэг чиглэлийн хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, аймгийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр хангаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа.

Мөн урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг бүх төрлөөр иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулснаар үерийн томоохон хэмжээний дуудлага бүртгэгдээгүй байна.
Харин нийслэлийн хэмжээнд 43 мм хүртэл орсон хур тунадасны улмаас Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 25 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 6 дуудлагад зөвлөгөө өгч, 19 дуудлагаар 1065 тн усыг соруулж, аюулгүй болголоо.

Улсын хэмжээнд үерийн холбогдолтой дуудлага, мэдээлэл өнгөрсөн хоногт бүртгэгдээгүй байна.
2025/08/21
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2025/08/21
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2025/08/21
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.