Урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна

A- A A+

Цаг уурын байгууллагаас өнөөдөр /2025.08.20/ Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орох аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээллийг гаргаж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас хүргэн ажиллаж байна.Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны Шуурхай штабаас төв, орон нутгийн Шуурхай штабтай цахим хурал /2025.08.19/ хийж, мэргэжил, аргазүйн зөвлөмж, үүрэг чиглэлийг өгсөн.

Энэ дагуу:

- Усархаг бороо, үерийн аюултай бүс нутагт иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх,

- Хашаа, байшинд ус орох эрсдэлтэй бүсийг тогтоож, түр хамгаалалт, суваг шуудууг цэвэрлэх ажлыг зохион байгуулах,

- Ажиллагааны Шуурхай штабууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах,

- Шуурхай үед ажиллах алба хаагч, техник хэрэгслийг тодотгох, бэлэн байдлыг хангах чиглэлийн дагуу шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ