Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 08.20 өдрийн 04:45 цагаас 2-3 мм бороо орж байна. Мөн Говь-Алтай аймгийн 12 суманд 5 мм, Завхан аймгийн 7 суманд 3.2 мм, Хөвсгөл аймгийн 4 суманд 0.1 мм орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +26...+31 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ахиу хэмжээний бороо орно. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +17...+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн төв хэсгээр нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 3х3 метрийн хэмжээтэй 2 амбаар бүрэн шатаж,  “Хьюндай портер” загварын ачааны автомашины урд хэсэг хайрагдсан.  2х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатсан 3х6 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг хайрагдаж байсныг тус тус ажиллаж унтраасан.

Увс аймаг, Улаангом сум 7 дугаар баг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 3х4, 4х4 метрийн хэмжээтэй залгаа амбаар, нүүрс болон аргалын хаягдал хогны хамт бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.            

Өвөрхангай аймаг, Хужирт сум Хэрх баг боодолтой өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4.2 тн өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн “Бага Товгорын-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, Баруунтуруун сумын төвөөс зүүн зүгт 80 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулан 08.18-ны өдрийн 01:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Баян-Өлгий аймаг, Булган сум 2 дугаар багийн "Сайхан" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 280 км, сумын төвөөс урд зүгт 60 км хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 09:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Булган сумын Мэргэжлийн ангийнхан, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.