Албанд шинээр ашиглаж байгаа уснаас аврах ажиллагаа зохион байгуулах завь, тоног төхөөрөмжийн дадлагыг хийлээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас  БНХАУ-ын сургагч багш нартай хамтран “Урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Хар усан тохой”-д зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах анги, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын 20 орчим алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид албанд шинээр ашиглаж байгаа уснаас аврах ажиллагаа зохион байгуулах завь, тоног төхөөрөмжийн дадлагыг хийж, үүрэг гүйцэтгэхэд ашигалах арга барилд суралцлаа.  

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ